Монголын урлагийн оюуны өмчийн хамгаалалтад шинэ хуудас нээгдлээ. Art Exchange Hub-ийн хамтран үүсгэн байгуулагч, хуульч Э.Болорчулуун давж заалдах шатны шүүхээр МУУГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач Г.Энхбаяр (Хоовон)-ыг амжилттай төлөөлж, бүтээлийг эзэмших онцгой эрхийг нь бүрэн сэргээлгэсэн магадлал гаргуулсан байна. Энэхүү магадлалд хариуцагч талын гомдлыг Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, давж заалдах шатны шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээсэн нь зохиогчийн эрхийн хамгаалалтад чухал ач холбогдол бүхий эрх зүйн үр дүн болсон юм.

Манай бүтээлийн сангаас дуу ашиглах бол урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатай.

Art Exchange Hub платформ нь Монгол Улсын төрийн дээд шагналт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, хөгжмийн зохиолчид Д.Өлзий-орших, Г.Пүрэвдорж, Г.Энхбаяр, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар гээд олон уран бүтээлчдийн бүтээлийн зохиогчийн онцгой эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байна. Платформын үйл ажиллагаа болон бүтээлийн онцгой сангийн хэсгээс мөн өчигдрийн өдрийн сонинд дэлгэрэнгүй нийтлэгдлээ.
Та бүхэн манай бүтээлийн сангаас дуу ашиглах бол урьдчилан зөвшөөрөл авах шаардлагатайг анхааруулж байна. Тоглолт, реклам, сошиал контент, ресторан, үйлчилгээний байгууллага зэрэг аливаа хэлбэрээр ашиглахаасаа өмнө заавал artexchangehub.mn-д хандаарай.